CU сүлжээ дэлгүүр Хавай аралд нээгдэнэ
Анд нөхдийн мэдээ
2025-05-27
Өмнөд Солонгосын CU сүлжээ дэлгүүрийн АНУ дахь анхны салбар Хавай аралд аравдугаар сард нээгдэхээр боллоо. Энэ нь CU сүлжээ төдийгүй Өмнөд Солонгосын сүлжээ дэлгүүрийн бизнес АНУ-ын зах зээлд анх удаа нэвтэрч буй хэрэг болж байна. Уг сүлжээг эзэмшигч "BGF retail" компани үүнээс өмнө Монгол, Малайз, Казахстаны компаниудтай франчайзын гэрээ хийж хилийн чанадад анх удаа зах зээлээ тэлсэн билээ. Энэ гурван оронд CU сүлжээний 680 дэлгүүр байдаг бол Өмнөд Солонгост 18600 байдаг аж. "BGF retail" компани энэ онд багтаан Монгол, Малайз улсад тус бүр 500 дэлгүүртэй болохоор зорьж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.